Ангилал: Үндэсний морин уралдаан

ТЭРГҮҮН ХУРД 2024

Хаана болох: Хүй долоон худаг 5/4/2024 - 5/4/2024 хооронд 06 цагаас
Наадмын тухай товч

"ТЭРГҮҮН ХУРД 2024" Үндэсний хурдан морины уралдаан 

2024.05.04-нд Улаанбаатар хоттой ойрхон болно. 
Монголын Үндэсний морин уралдааны дүрмийн дагуу www.mongoladuu.mn мэдээллийн санд бүртгүүлж, чип суулгуулсан бүртгэлтэй монгол адуу уралдана. 
Бүртгэлийг уг линкээр орж, Уяач эхлээд өөрийгөө бүртгүүлээд, үүсгэсэн аккаунтдаа морио бүртгүүлнэ, дараагаар нь наадмын тов руу орж "ТЭРГҮҮН ХУРД 2024" уралдах морио бүртгүүлнэ. 

Цахим бүртгэлжүүлэх хүсэлтийг 2024.04.15-ныг хүртэл хүлээн авна. 2024.04.26-нд бүртгэл хаана. Тэрнээс хойш адуунд чип суулгах хуваарийг баталж, тухайн цэгт уяач морио авчирч чип суулгана. Өмнө бүртгэлтэй чиптэй бол наадамдаа цахимаар бүртгэлээ үүсгэнэ.
Бүртгэлийн хураамж: 100,000 төгрөг
Бүртгэлийн хураамж төлөх данс: Хаан банк 5111682005, хүлээн авагч: Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, гүйлгээний утга: Уяачийн нэр, морины зүс нас, бүртгэлтэй утасны дугаар
Утас: 88404448, 88181181
Чип: 25,000 төгрөг байна. 

Бай шагнал
Бүртгэлийн хураамж: 100,000 ₮
Уралдааны насны ангилал
  • Их нас (15 км)
  • Соёолон (13 км)
  • Хязаалан (11 км)