Ангилал: Бүсийн наадам
Тэргүүн Хурд 2023
Хаана болох: Улаанбаатар, Сонгинохайрхан 5/1/2023 - 1/8/2023 хооронд 06 цагаас
Наадмын тухай товч
Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбооноос монгол адуугаар уралдах наадмыг жил бүр зохион байгуулах шийдвэрийн дагуу "Тэргүүн Хурд" 2022 үндэсний морин уралдаан амжилттай сайхан зохион байгуулагдсан. Энэхүү үндэсний морин уралдаанаа уламжлал болгон "Тэргүүн Хурд 2023" уралдаанаа зохион байгуулах гэж байна. Энэхүү үндэсний морин уралдаан нь "МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААНЫ ДҮРЭМ"-ийн дагуу МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААН, УЯАЧДЫН ХОЛБООНЫ дэргэдэх МОНГОЛЫН АДУУНЫ БҮРТГЭЛИЙН ТӨВ-ийн Монгол адууны бүртгэл мэдээллийн цахим систем болох www.mongoladuu.mn сайтад бүртгүүлж, чип суулгасан Монгол адуу уралдах боломжтой юм.
Эрхэм уяач та бүхнийг Монголчуудыг тэтгэсэн эрдэнэт Монгол адуугаараа наадахыг хүсье.